Route server ашиглахын давуу тал нь IX-д холбогдсон олон тооны сүлжээнүүд хоорондоо нэг бүрчлэн peering хийх ажлыг хөнгөвчлөх юм. Та зөвхөн Route server-тэй холбогдсон нэг bgp session үүсгэхэд тухайн route server-тэй холбогдсон бусад сүлжээнүүдийн prefix-үүдийг харах боломжийг олгодог. Route server-үүдээр ямар нэг трафик дамжихгүй бөгөөд, эдгээр нь зөвхөн prefix солилцох механизмийг удирдах, хялбарчилж өгөхөд ашиглагддаг.
| Peer: | 103.8.60.6, 2401:d600:0:aa::6 (RS -1) |
| Peer: | 103.8.60.5, 2401:d600:0:aa::5 (RS -2) |
| AS number: | 24064 |
| Allowed Max-prefix: | ipv4: 500 ipv6: 100 |
| Description: | MISPA |
| NOC: | +976 -70160055 |
| Peer-mail: | info@mispa.mn |
Бид хэрэглэгчээс зарлаж байгаа route-үүдийг route server дээр тохиргоо хийж шүүдэг учир биднээс зарлаж байгаа ямар ч route ийг хүлээн авахад аюулгүй.
MISPA-IX Route server систем нь 2 серверээс бүрдэнэ. (103.8.60.6, 2401:d600:0:aa::6 мөн 103.8.60.5, 2401:d600:0:aa::5). Аль нэг route server ажиллахгүй тохиолдолд 2 дахь сервер хэвийн ажиллахаар зохион байгуулагдсан. IPv4, IPv6 аль алиныг нь дэмжиж ажиллана.
Route server-ийн BGP тохиргоон дээр идэвхгүй (passive) байдлаар тохируулагдсан тул ISP тал дээрх BGP session заавал идэвхтэй байдлаар тохируулагдсан байх ѐстой.
Cisco –н 12.0(S) дээшхи хувилбаруудад "bgp enforce-first-as" утга анхдагч байдлаар нэмэгдсэн байдаг. Route server-ийг transparent байдлаар хэрэглэхийн тулд bgp дээр "no bgp enforce-first- as"-г тохируулсан байх ѐстой.
MISPA-IX Route server систем дээр хэрэглэгчээс route server-р дамжуулан зарлаж байгаа route-үүдийг хэрэглэгч өөрөө удирдах боломж олгох давуу талтай. Жишээ нь: Та тодорхой нэг route-г тодорхой нэг peer лүү зарлахыг хүсвэл тухайн route дээр 45204:[peer as] community нэмж зарлана уу. Хэрэв та өөрийн route-г бүх peer-үүд рүү зарлахыг хүсвэл 45204:45204 community-г нэмж зарлана уу. Ямар нэг community ашиглаагүй тохиолдолд таны зарласан route-г бүх peer- лүү зарлах болно. Хэрэв та тодорхой нэг route-г зарим peer- лүү зарлахгүй байхыг хүсвэл 0:[peer AS] community-г ашиглана уу. 0:45204 community ашигласан тохиолдолд таны зарласан route- ийг бүх peer-үүд рүү блоклох болно.
| action | community |
| 1. block announcement of a route to a certain peer | 0:<peer-as> |
| 2. announcement of a route to a certain peer | 45204:<peer-as> |
| 3. block announcement of a route to all peers | 0:45204 (monitoring only session) |
| 4. announcement of a route to all peers | 45204:45204 |
MISPA-IX Route server нь 0: болон 45204: байдлаар эхэлсэн community-г л шалгаж үздэг. Хэрэв та community ашиглахаар шийдсэн бол тохиргоон дээр send community (cisco) тусгаж өгөхөө мартаж болохгүй.
Хэрэв та MISPA-IX-д тохиргоогоо хийж холбогдсон бол дараах линкээр хандаж https://mispalg.mispa.mn холболтоо шалгана уу. Мөн IX дээр байгаа бусад сүлжээний талаар мэдээлэл авч bilateral peer хийх боломжтой.

Peace avenue 62, 4 khoroo, Bayangol district, Ulaanbaatar 16052, Mongolia
+976 70160055
info@mispa.com